“СИБКАБЕЛЬ-ЭНЕРЖИ” ХХК

“Сибкабель-Энержи” ХХК нь анх 2002 онд “Их Минж” ХХК нэртэйгээр гадаад, дотоод худалдаа, эрчим хүч, барилга угсралтын чиглэллээр байгуулагдаж байсан бөгөөд 2012 оноос эхлэн “Сибкабель-Энержи” ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани ОХУ-ын цахилгааны кабель утас үйлдвэрлэгч “Сибкабель”, “Иркутсккабель”, “Томсккабель” зэрэг томоохон үйлдвэрүүдтэй хамтран ажилладаг Монгол дахь албан ёсны дистрибьютер компани юм. Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалт, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Манай компани ОХУ-ын цахилгааны кабель утаснаас гадна 15кВ хүртэл цахилгаан дамжуулах агаарын шугамын бүх төрлийн тоноглол, иж бүрэн дэд өртөө, хүчний трансформатор, агаарын СИП утасны тоноглолыг худалдаалж байна. Мөн барилгын болон уул уурхайн машин механизмуудад ашиглагддаг 380В, 660В, 1кВ, 6кВ, 10кВ-ын хөнгөн цагаан, зэс голтой, поливинилхлоридон тусгаарлагчтай, хуягтай болон хуяггүй бүх төрлийн хүчний кабель, СИП утас, барилгын дотор монтажны хөнгөн цагаан, зэс голтой цахилгаан дамжуулагч утаснуудыг хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ шаардлагын дагуу хурдан шуурхай, найдвартай нийлүүлж байна.

Бидний үнэт зүйлс

Хэрэглэгч

Харилцагч

Ажилтан

Дэвшилтэт технологи

Нийгмийн хариуцлага

Бизнесийн ёс зүй