МЕК БРЭНДИЙН ЦАХИЛГААНЫ КАБЕЛИЙН ҮЙЛДВЭР

Манай компани нь улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар 2015 оны 4-р улиралд цахилгаан кабелийн утас үйлдвэрлэх төслийг эхлүүлэн ажиллаж, МЕК брэндийн үйлдвэрийг 2016 онд өөрийн хөрөнгөөр амжилттай ашиглалтанд оруулсан юм.
2016 оны 3-р улирлаас эхлэн бид дэлхийн стандартад нийцсэн барилгын монтаж хийхэд зориулагдсан 14 нэр төрлийн цахилгаан кабель утсыг үйлдвэрлэж, дотоодын зах зээлийг хангаж эхэлсэн.

Энэ нь нийт импортоор орж ирж буй барааны зохих хувийг ханган ажиллаж байгаа ба бид цаашид үйлдвэрийг өргөтгөн үндэсний хэмжээний үйлдвэрлэгч болохоор зорилт тавин шаргуу хөдөлмөрлөж байгааг дуулгахад таатай байна.

Танилцуулга материал