Манай компаний цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч, харилцагч таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.
“Сибкабель Энержи” ХХК нь анх 2002 онд “Их минж” нэртэйгээр гадаад худалдаа, эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар Монгол улсын хөгжлийн гол тулгуур салбарууд болох уул уурхай, барилга, аж үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж Монгол улсын засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг “ТОП -150” аж ахуйн нэгээр шалгарч салбартаа тэргүүлэгч компаниудын нэг болоод байна.
Энэ амжилтын гол үндэс нь ирээдүйн сайн сайхны төлөө сэтгэл санаа нэгдэн нэгэн гэр бүл болон ажилладаг манай эрч хүчтэй, мэдлэг, чадвартай, бүтээлч хамт олны хичээл зүтгэл билээ. Эдийн засаг дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй өнөө үед байгальд ээлтэй техник технологийг эх орондоо нэвтрүүлж, Олон улсын стандартад нийцсэн импортыг бүрэн орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, шинээр ажлын байр бий болгож байгаа нь бидний нэг бахархал юм.
Манай компани нь нийгмийн өндөр хариуцлагатай ажиллахын тулд компанийн бүтэц зохион байгуулалт, менежментийг олон улсын стандарт жишгийн дагуу удирдан явуулахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч нь байх зорилт тавин ажиллаж байна.
Манай компанитай харилцан ашигтай, хамтран ажиллаж, бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж ирсэн нийт үйлчлүүлэгч, харилцагч, түншүүддээ хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн
Б. Мөнхбат