Бидний тухай

Манай компани

“Сибкабель-Энержи” ХХК нь 2002 онд “Их Минж” ХХК нэрээр гадаад, дотоод худалдаа, эрчим хүч, барилга угсралтын чиглэлээр байгуулагдсан. 2012 оноос “Сибкабель-Энержи” ХХК нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид ОХУ-ын цахилгааны кабель үйлдвэрлэгч “Сибкабель”, “Иркутсккабель”, “Томсккабель” зэрэг томоохон үйлдвэрүүдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор юм.

2002

онд

Үүсгэн байгуулагдсан

Бид дараах бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг:

  • бүх төрлийн цахилгааны кабель, утас;
  • 15 кВ хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр хийц, тоноглол;
  • иж бүрдмэл дэд станц (КТП);
  • хүчний трансформатор;
  • 0,4 кВ-ын агаарын шугамын СИП утас болон тоноглол.

Бидний зорилго — харилцагчдаа чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр, шуурхай нийлүүлэх.